Өнөөдрийн зурхай
Ubfocus

Засгийн газар хууль бус хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны төсөлд зарцуулах хуулийн төсөл боловсруулжээ

Sarantsetseg
Author
August 5, 2026
1 min read
146 views
Засгийн газар хууль бус хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны төсөлд зарцуулах хуулийн төсөл боловсруулжээ

Засгийн газар авлига, албан тушаалаа урвуулан ашиглах замаар бий болгосон хууль бус хөрөнгийг хураан авч, нийгмийн сайн сайхны төлөөх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан хуулийн төсөл боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд авлига болон бусад хууль бус үйл ажиллагааны замаар олсон хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр хураан авч, улсын мэдэлд төвлөрүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Мөн хууль бус хөрөнгийг илрүүлэх, битүүмжлэх, хураах, төвлөрүүлэх ажлыг эрх бүхий хууль хяналтын байгууллагууд хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.

Хураан авсан хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг нийгмийн сайн сайхны төлөөх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг Засгийн газар мэдээллээ.

Related Stories