БИЛГИЙН ТООЛЛЫН 20
2026.08.03 / ДАВАА ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН
НЭГ ЦАГААН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулвал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 05.31-20.26
Барилдлага: Рашаан
Насны хүчийг арвижуулах, эмийг найруулах, усан засал, угаал үйлдэх, бэр авах, насны хишиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, төрөл садан бололцох, худалдаа наймааг үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлс бүхэнд сайн.
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Эм найруулан, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. Түүнд төрсөн хүмүүн есөн хоног ба найман сар, найман жилд эс үхвэл баатарлаг зоригтой, цэвэр цэмцгэр, дайсныг номхотгогч, үргэлжид ширүүн өгүүлэгч, хилэнцэд баясгалантай, насны доод хэмжээ жаран дөрөв гэж номлосон. Замд гарвал эдийг олох, тахигдан хүндлэгдмүй. Хулгайд алдвал цайвар шар үстэй, ахархан хоншоорт тэрбээр аваачсан хэл,ам үл гаргавал олдох нигууртай. Баруун нүд татвал хувцас олох бөгөөд зүүн нүд татвал хэрүүл тэмцэл болюу. Баруун чих хангинавал олноо хүндлэгдэх. Нохой улих хийгээд хэрээ дуугарахын үрийг үл номлосон болой. Тагнай эрвэгнэвэл үзэсгэлэнтэй болой. Бүх бие таталзвал аюул болохын нигууртай. Шилбэний мах татвал дам үг дуулдана.
Суудал: Шороо
Аргын тооллын 8 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 20, Могойг хүлэгч одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:31-20:26. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй





