Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт эрэгтэй хүн шатсан байдалтай нас барсан хэрэг гарч, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр цагдаагийн байгууллагад "Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт нас барсан хүн байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу хэргийн газарт ажилласан алба хаагчид урьдчилсан байдлаар эрэгтэй хүн шатсан байдалтай нас барсан болохыг тогтоосон бөгөөд хэргийн шалтгаан, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шаардлагатай шинжилгээ, дүгнэлтүүдийг гаргуулахаар шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлжээ.
Мөн амь хохирогчийн хэн болохыг тогтоосон бөгөөд нас барсан шалтгаан, уг хэрэгтэй холбоотой бусад нөхцөл байдлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.





