Өнөөдрийн зурхай
Ubfocus

БЗС-ийн дарга асан Д.Гардийг 15 сая төгрөгөөр торгож, төрийн албанд ажиллах эрхийг нь 3 жилээр хаслаа

Sarantsetseg
Author
July 3, 2026
1 min read
233 views
БЗС-ийн дарга асан Д.Гардийг 15 сая төгрөгөөр торгож, төрийн албанд ажиллах эрхийг нь 3 жилээр хаслаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Боловсролын зээлийн сан (БЗС)-ийн захирал асан Д.Гардид холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрээ гаргалаа.

Шүүхээс Д.Гардийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Мөн торгуулийн 15 сая төгрөгийг 15 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Д.Гарди нь Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байхдаа зээлийн барьцааг хууль бусаар суллаж, өөртөө 796 сая төгрөгийн урамшуулал олгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан бөгөөд прокуророос түүнд тав хүртэл жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байсан юм.

Related Stories

БЗС-ийн дарга асан Д.Гардийг 15 сая төгрөгөөр торгож, төрийн албанд ажиллах эрхийг нь 3 жилээр хаслаа | Ubfocus