Өнөөдрийн зурхай
Ubfocus

ДАШТ-2026: Хэсгийн шатны эхний тоглолтын тойм

Sarantsetseg
Author
June 14, 2026
1 min read
584 views
ДАШТ-2026: Хэсгийн шатны эхний тоглолтын тойм

АНУ, Канад, Мексик улсад хамтран зохион байгуулж буй 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байна. Эхний өдрүүдийн өрсөлдөөнөөс харахад хэд хэдэн фаворит баг оноо алдаж, харин зарим багууд тэмцээнийг ялалтаар эхлүүлэн хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.

А хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч Мексикийн шигшээ Өмнөд Африкийг 2:0-ээр буулган авч, эхний гурван оноогоо авсан бол БНСУ Чехийн багийг 2:1-ээр хожиж хэсгийн тэргүүлэгчдийн нэгээр бичигдэж эхэлжээ.

В хэсэгт Канад болон Босни Герцеговины тоглолт 1:1-ээр тэнцсэн бол Катар, Швейцарь мөн адил эвийн гэрээ байгуулсан байна. Ингэснээр тус хэсгийн бүх баг ижил нэг оноотой болж, өрсөлдөөн улам ширүүсэх нөхцөл бүрдлээ.

С хэсгийн хамгийн анхаарал татсан тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Бразил Мароккотой 1:1-ээр тэнцэж, үнэт хоёр оноо алдсан юм. Харин Шотландын шигшээ Хаитиг 1:0-ээр буулган авч хэсгийг тэргүүлж эхэллээ.

D хэсэгт АНУ-ын шигшээ хүчирхэг тоглолт үзүүлж Парагвайг 4:1-ээр илүүрхэн хожсоноор тэмцээний эхний тойргийн хамгийн өндөр үр дүнтэй ялалтыг байгуулсан баг болоод байна.

Ийнхүү хэсгийн шатны эхний тоглолтууд өндөрлөхөд АНУ, Мексик, БНСУ, Шотланд зэрэг багууд ялалтаар гараагаа эхлүүлсэн бол Бразил тэргүүтэй хэд хэдэн багууд оноо алдан өрсөлдөөнөө хүндрүүлэх нөхцөлтэй тулгарлаа. Харин өнөөдөр Герман, Нидерланд, Япон зэрэг дэлхийн шилдэг багууд талбайд гарах бөгөөд тэмцээний уур амьсгал улам ширүүсэх төлөвтэй байна.

Related Stories