Өнөөдрийн зурхай
Ubfocus

Хакүгэцүро А.Сүхбат Нагоя башёд 7:0-ээр түрүүлж, мэргэжлийн сүмод 14 дараалан яллаа

Sarantsetseg
Author
July 26, 2026
1 min read
96 views
Хакүгэцүро А.Сүхбат Нагоя башёд 7:0-ээр түрүүлж, мэргэжлийн сүмод 14 дараалан яллаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё-гийн Жонидан зиндааны барилдаанд Монголын залуу бөх Хакүгэцүро А.Сүхбат бүх өрсөлдөгчөө ялж, 7 даваа, 0 унаатай түрүүллээ.

Ингэснээр тэрбээр мэргэжлийн сүмод хөл тавьснаасаа хойш дараалан 14 даваа авч, нэг ч уналгүй гайхалтай амжилтаа үргэлжлүүлж байна.

Хакүгэцүро А.Сүхбат өнгөрсөн тавдугаар сарын башёд хамгийн доод зиндаа болох Жонокүчи-д мөн 7:0 амжилтаар аваргалсан бөгөөд энэ удаад Жонидан зиндаанд дахин төгс амжилт үзүүлснээр хоёр башё дараалан нэг ч уналгүй түрүүлсэн цөөн бөхийн нэг боллоо.

Түүний энэхүү амжилт нь ирэх башёд дахин зиндаа ахих боломжийг улам баталгаажуулж байгаа бөгөөд мэргэжлийн сүмогийн ирээдүйтэй залуу бөхчүүдийн нэгээр нэрлэгдэх болсон юм.

Хакүгэцүро А.Сүхбат нь Монголын жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Б.Ариун-Эрдэнийн хүү бөгөөд богино хугацаанд үзүүлж буй тогтвортой амжилтаараа Монгол, Японы сүмо сонирхогчдын анхаарлыг татаад байна.

Related Stories