Өнөөдрийн зурхай
Ubfocus

Хар тэнгист газрын тосны танкер дроны халдлагад өртөж, их хэмжээний гал гарчээ

Sarantsetseg
Author
October 8, 2026
1 min read
303 views
Хар тэнгист газрын тосны танкер дроны халдлагад өртөж, их хэмжээний гал гарчээ

ОХУ-ын Сочи хотын эрэг орчимд Либерийн далбаатай газрын тос тээвэрлэгч “Aframax Rio” танкер дроны халдлагад өртөж, улмаар хөлөг дээр хүчтэй гал гарчээ.

ОХУ-ын Тээврийн яамны мэдээлснээр тус танкерт мягмар гарагийн орой нисгэгчгүй тэнгисийн төхөөрөмжөөр халдсан байна. Халдлагын дараа танкер дээр гал гарч, Хар тэнгисийн усанд газрын тос шатсан гэж Оросын тал мэдээлжээ.

Тухайн үед танкер дээр 23 хүн байсан бөгөөд бүгд Энэтхэгийн иргэд байжээ. Аврах ажиллагааны үеэр багийн бүх гишүүнийг эсэн мэнд эрэгт гаргасан бөгөөд урьдчилсан мэдээллээр хүний амь нас эрсдээгүй байна.

Гал маш хүчтэй байсан тул аврах болон гал унтраах хөлөг онгоцууд эхний ээлжид танкерт ойртож чадаагүй байна. Галын эрч буурсны дараа онцгой байдлын алба галыг унтраах ажиллагааг явуулжээ.

Халдлагын улмаас Сочи орчмын эрэг, далайн эргийн зарим хэсэгт түр хугацаанд нэвтрэх хязгаарлалт тогтоосон байна.

Уг халдлага нь Орос, Украины дайны хүрээнд Хар тэнгис дэх арилжааны усан тээврийн аюулгүй байдалд үүсэж буй эрсдэлийг дахин анхаарлын төвд орууллаа. Сүүлийн өдрүүдэд тус бүс нутагт худалдааны хөлөг онгоцууд дроны халдлагад өртсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна.

Одоогоор халдлагын хариуцлагыг Украины тал албан ёсоор хүлээгээгүй байна. ОХУ-ын тал уг танкерийг тэнгисийн дроноор халдлагад өртсөн гэж мэдээлсэн юм.

эх сурвалж: GUARDIAN

Related Stories