Өнөөдрийн зурхай
Ubfocus

ХӨСҮТ-ийн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн шинэчлэл бүрэн дууслаа

Sarantsetseg
Author
July 20, 2026
1 min read
221 views
ХӨСҮТ-ийн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн шинэчлэл бүрэн дууслаа

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сүрьеэгийн клиникийн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн барилгын засвар, механик агааржуулалтын системийн шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо.

Тус төслийг Глобал сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн бөгөөд шинэчлэлийн хүрээнд олон улсын халдварын сэргийлэлт, хяналтын стандартад нийцсэн орчин бүрдүүлжээ.

Шинэчлэлийн үр дүнд олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүд илүү аюулгүй, тав тухтай орчинд эмчилгээ, тусламж үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Мөн эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулж, халдварын эрсдэлийг бууруулах, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг албаныхан онцоллоо.

Related Stories