Өнөөдрийн зурхай
Ubfocus

Netflix-ийн "Single's Inferno"-гийн од И Гван Хи Монголд ирнэ

Sarantsetseg
Author
July 16, 2026
1 min read
684 views
Netflix-ийн "Single's Inferno"-гийн од И Гван Хи Монголд ирнэ

Netflix-ийн дэлхий даяар алдартай болзооны реалити шоу "Single's Inferno"-гийн оролцогч, Өмнөд Солонгосын сагсан бөмбөгчин И Гван Хи (Lee Kwan-hee) Монголд ирэхээр болжээ.

Тэрбээр Монголын SG Apes баг болон БНСУ-ын дээд лигийн Seoul Samsung Thunders багийн хооронд болох нөхөрсөг тоглолтын бүрэлдэхүүнд багтан Улаанбаатарт ирэх юм.

"Summer Slam 2026" нөхөрсөг тоглолт 2026 оны наймдугаар сарын 1-нд MBank Arena-д зохион байгуулагдах бөгөөд Монголын сагсан бөмбөг сонирхогчид Азийн хүчирхэг лигүүдийн нэг болох KBL-ийн тоглогчдыг эх орондоо үзэх боломжтой болж байна.

И Гван Хи нь Солонгосын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн туршлагатай тамирчин бөгөөд Netflix-ийн "Single's Inferno" шоуны гуравдугаар улиралд оролцсоноор олон улсын үзэгчдийн танил болсон юм. Түүний шулуун зан, өрсөлдөөнч зан чанар нь шоуны хамгийн их яригдсан оролцогчдын нэг болгож байв.

Энэ удаагийн тоглолтод хоёр багийн шилдэг тоглогчид оролцох бөгөөд спорт сонирхогчдоос гадна Солонгосын энтертайнментын шүтэн бишрэгчдийн анхаарлыг ч татаж байна.

Related Stories

Netflix-ийн "Single's Inferno"-гийн од И Гван Хи Монголд ирнэ | Ubfocus