Өнөөдрийн зурхай
Ubfocus

Оросын пуужингийн цохилтод Украины Прилуки хотод 20 хүн амиа алджээ

Sarantsetseg
Author
October 8, 2026
1 min read
310 views
Оросын пуужингийн цохилтод Украины Прилуки хотод 20 хүн амиа алджээ

Украины Чернигов мужийн Прилуки хотод аравдугаар сарын 7-ны өглөө Оросын талаас пуужингийн цохилт өгсний улмаас таван давхар орон сууцны барилга ихээхэн сүйджээ.

Халдлагын үеэр орон сууцны барилгын хоёр орц нурж, нуранги дор иргэд дарагдсан байна. Аврагчид нурангийг цэвэрлэн, хүмүүсийг эрэн хайх ажиллагааг хэдэн цагийн турш үргэлжлүүлжээ.

Украины талын хамгийн сүүлийн мэдээллээр уг халдлагын улмаас 20 хүн амиа алдсаны тав нь хүүхэд, 55 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн 15 хүнийг, тэр дундаа нэг хүүхдийг нурангиас эсэн мэнд гарган авчээ.

Халдлагын улмаас Прилуки хотын орон сууц болон хувийн байшингууд, автомашинууд мөн эвдэрч сүйдсэн байна. Цагдаагийн байгууллага 346 орон сууц, есөн хувийн байшин, 34 автомашинд хохирол учирсныг тогтоожээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам тухайн шөнө Украинд томоохон хэмжээний цохилт өгснөө мэдээлж, цэргийн үйлдвэрлэл болон дэд бүтцийн объектуудыг онилсон гэж мэдэгдсэн байна. Харин Украины тал орон сууцны барилга оногдсон цохилтыг энгийн иргэдэд чиглэсэн халдлага хэмээн мэдээлжээ.

Related Stories