Өнөөдрийн зурхай
Ubfocus

Шатахуун, зам ашиглалтын төлбөр, ус, халаалтын үнэ дараалан нэмэгдлээ

Наадмын баярын амралтын үеэр шатахууны үнэ нэмэгдсэн бол ирэх наймдугаар сарын 1-нээс орон нутгийн авто зам ашигласны төлбөр, мөн Улаанбаатар хотын ус, халаалтын үйлчилгээний шинэ тариф мөрдөгдөхөөр болжээ.
Sarantsetseg
Author
July 24, 2026
1 min read
402 views
Шатахуун, зам ашиглалтын төлбөр, ус, халаалтын үнэ дараалан нэмэгдлээ

Долдугаар сарын 15-наас эхлэн АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 250-300 төгрөгөөр өссөн байна.

Албаныхны тайлбарласнаар дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны экспортын үнэ нэмэгджээ. Ингэснээр нэг тонн АИ-92 шатахууны үнэ 705 ам.доллараас 800 ам.доллар болж, 95 ам.доллараар өссөн байна.

Орон нутгийн замын төлбөр нэмэгдэнэ

Зам, тээврийн хөгжлийн төвийн мэдээлснээр наймдугаар сарын 1-нээс орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг шинэчилнэ.

Шинэ тарифаар:

  • Суудлын автомашин – 1,000 төгрөгөөс 5,000 төгрөг

  • Ачааны автомашин – 10,000 төгрөгөөс 20,000 төгрөг болж нэмэгдэхээр байна.

Тус байгууллагын мэдээлснээр замын арчлалт, засвар үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү өөрчлөлтийг хийжээ.

Ус, халаалтын шинэ тариф наймдугаар сарын 1-нээс мөрдөгдөнө

Эрчим хүчний зохицуулах хорооны 345 дугаар тогтоол-ын дагуу Улаанбаатар хотын хэрэглэгчдийн ус, дулааны үйлчилгээний тариф мөн шинэчлэгдэнэ.

Үүнд:

  • Цэвэр усны үнэ м³ тутамд 660 төгрөгөөр

  • Бохир усны үйлчилгээ м³ тутамд 750 төгрөгөөр

  • Халаалтын төлбөр м² тутамд 25 төгрөгөөр нэмэгдэж 531 төгрөг

  • Ус халаасны төлбөр 82 төгрөгөөр өсөж 1714 төгрөг болохоор байна.

Ингэснээр ирэх сарын эхнээс шатахуун, авто замын төлбөр, ус, дулааны үйлчилгээ зэрэг өргөн хэрэглээний хэд хэдэн үйлчилгээний үнэ, тариф зэрэг шинэчлэгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн тогтмол зардал нэмэгдэх нөхцөл бүрдээд байна.

Related Stories

Шатахуун, зам ашиглалтын төлбөр, ус, халаалтын үнэ дараалан нэмэгдлээ | Ubfocus