Өнөөдрийн зурхай
Ubfocus

Ухань хотын дарга асан авлигын хэргээр 14 жилийн хорих ял сонсжээ

Sarantsetseg
Author
October 12, 2026
1 min read
172 views
Ухань хотын дарга асан авлигын хэргээр 14 жилийн хорих ял сонсжээ

Коронавирусийн цар тахал анх дэгдсэн Хятадын Ухань хотын дарга асан Жоу Сяньвань авлигын хэрэгт холбогдон 14 жилийн хорих ял сонсжээ.

Хятадын Хэнань мужийн Шанцю хотын дунд шатны ардын шүүхийн мэдээлснээр Жоу Сяньвань 2003–2025 оны хооронд төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, компани болон хувь хүмүүст төсөл хэрэгжүүлэх, бизнесийн үйл ажиллагаа явуулах, захиргааны зөвшөөрөл авахад нь дэмжлэг үзүүлсний хариуд их хэмжээний авлига авчээ.

Тэрбээр Хуанши хотын намын хорооны нарийн бичгийн дарга, Ухань хотын дарга, Хубэй мужийн дэд захирагч зэрэг албан тушаал хашиж байсан юм.

Жоу Сяньвань нь COVID-19 цар тахал дэлхий даяар тархах эхэн үед олон улсын анхаарлын төвд орсон Ухань хотын удирдлагаар ажиллаж байснаараа олонд танигдсан билээ.

Эх сурвалж: South China Morning Post

Related Stories