Өнөөдрийн зурхай
Ubfocus

УИХ-ын хаврын чуулган маргааш хаалтаа хийнэ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, асрах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Sarantsetseg
Author
July 3, 2026
2 min read
92 views
УИХ-ын хаврын чуулган маргааш хаалтаа хийнэ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, асрах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 3-ны баасан гарагт болох хаврын ээлжит чуулганы сүүлийн өдрийн хуралдаанаар хэд хэдэн чухал хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, хаврын чуулганыг албан ёсоор хаана.

Өдрийн 10:00 цагт эхлэх чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх;

  • Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх;

  • Монгол Улс, ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат"-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  • Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын "Эрчим хүч-4" төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  • Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  • 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;

  • 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл;

  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хаалт.

Үүнээс өмнө 09:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 09:30 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус тус хуралдах бөгөөд Германы KfW банк, Дэлхийн банк, Австрийн Засгийн газартай байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх юм.

Мөн 14:00 цагт Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-ийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдана.

Related Stories