Өнөөдрийн зурхай
Ubfocus

Дэлхийн аваргын төлөөх тулаан: Испани, Аргентин хоёрын түүхэн финал болно

Sarantsetseg
Author
July 16, 2026
1 min read
524 views
Дэлхийн аваргын төлөөх тулаан: Испани, Аргентин хоёрын түүхэн финал болно

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, 2026 оны дэлхийн аваргын төлөө өрсөлдөх хоёр баг тодорлоо.

Алтан цомын төлөөх шийдвэрлэх тоглолтод Европын аварга Испани болон дэлхийн аварга цолоо хамгаалагч Аргентин улсын шигшээ багууд шалгарч үлдээд байна.

Аваргын төлөөх тоглолт 2026 оны долдугаар сарын 20-ны даваа гарагийн 03:00 цагт (Улаанбаатарын цагаар) АНУ-ын Нью-Жерси муж дахь MetLife Stadium цэнгэлдэх хүрээлэнд болно.

Энэ нь FIFA-гийн дэлхийн чансааны тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг Испани, Аргентин хоёр шигшээ баг ДАШТ-ий шигшээ тоглолтод түүхэндээ анх удаа хоорондоо учраа таарч буй онцгой тоглолт болж байна.

Хүрэл медалийн төлөө

Харин гуравдугаар байрын төлөө Франц болон Англи улсын шигшээ багууд долдугаар сарын 19-ний Ням гарагийн 05:00 цагт (Улаанбаатарын цагаар) АНУ-ын Майами хотод тоглоно

Related Stories

Дэлхийн аваргын төлөөх тулаан: Испани, Аргентин хоёрын түүхэн финал болно | Ubfocus