Өнөөдрийн зурхай
Ubfocus

Тейлор Свифт улс төрийн сурталчилгаанд дуугаа ашиглахыг зөвшөөрсөнгүй

Sarantsetseg
Author
August 9, 2026
1 min read
76 views
Тейлор Свифт улс төрийн сурталчилгаанд дуугаа ашиглахыг зөвшөөрсөнгүй

Поп од Тейлор Свифт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний сонгуулийн багтай холбоотой TikTok бичлэгүүдэд өөрийн дууг ашиглах боломжийг хязгаарлуулжээ. Үүний улмаас Трампын багийн нийтэлсэн хэд хэдэн бичлэгийн дуу хаагдаж, "This audio is not available" (Энэ аудио ашиглах боломжгүй) гэсэн тэмдэглэгээ гарсан байна.

Сүүлийн өдрүүдэд Трампын сонгуулийн багийн TikTok хуудсанд Тейлор Свифтийн "August", мөн бусад дуунуудыг улс төрийн агуулгатай бичлэгүүдэд ашигласан нь шүүмжлэл дагуулсан юм. Үүний дараа дуучны тал зохиогчийн эрхийн хамгаалалтын арга хэмжээ авч, тухайн бичлэгүүдээс хөгжмийг устгуулжээ.

Харин энэ хязгаарлалт нь ердийн TikTok хэрэглэгчдэд хамаарахгүй бөгөөд фенүүд болон бусад хэрэглэгчид Тейлор Свифтийн албан ёсны хөгжмийг платформ дээр өмнөхийн адил ашиглах боломжтой хэвээр байна. Хязгаарлалт нь улс төрийн зорилготой тодорхой хаягуудын хэрэглээнд чиглэсэн гэж мэдээлжээ.

Тейлор Свифт өмнө нь ч өөрийн уран бүтээлийг улс төрийн зорилгоор зөвшөөрөлгүй ашиглахыг эсэргүүцэж байсан бөгөөд өнгөрсөн жил өөрийг нь Дональд Трампыг дэмжиж байгаа мэтээр харуулсан хиймэл оюун ухаанаар бүтээсэн (AI) зураг, контентыг мөн няцааж байв.

Related Stories

Тейлор Свифт улс төрийн сурталчилгаанд дуугаа ашиглахыг зөвшөөрсөнгүй | Ubfocus